850jil

mn flagen flag

Уул уурхайн яамны бүтэц

 

 

 

structure

 

Уул, уурхайн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Оршил

 

Уул уурхайн яам /цаашид “яам” гэх/-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /цаашид “хөтөлбөр” гэх/-ийн зорилго нь Уул уурхайн сайд /цаашид “сайд” гэх/-ын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн уул уурхайн салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалт болон бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн үндэслэлийг тодорхойлоход оршино.

 

1.2.Үндэслэл

 

Хөтөлбөрийг боловсруулахдаа Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор баталсан Уул уурхайн яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэс болгов.

 

1.3.Хууль тогтоомжийн орчин

 

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнд:

 

-Монгол Улсын Үндсэн хууль;

 

-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;

 

-Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль;

 

-Төсвийн тухай хууль;

 

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

 

-Ашигт малтмалын тухай хууль;

 

-Газрын хэвлийн тухай хууль;

 

-Газрын тосны тухай хууль;

 

-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль;

 

-“Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хууль

 

-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль

 

-Бусад хууль тогтоомж.

 

1.4.Арга зүй

 

Хөтөлбөрийг боловсруулахад байгууллагын өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа /бизнес/-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн арга зүй, яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулан ажилласан туршлага, мэдээллийг ашиглав.

 

1.5.Уул уурхайн яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

 

Уул уурхайн яам нь уул уурхайн салбарын хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангана. Мөн эрхэлсэн салбарын бодлого, төлөвлөлт, зохицуулалт, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд үнэлгээ өгөх, төсвийн болон хөрөнгө оруулалтын зарцуулалтын үр дүн, салбарын үйлдвэрлэлийн харилцан уялдаа, холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана.

 

1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

Уул уурхайн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана. Үүнд:

 

УУЛ, УУРХАЙН ЯАМНЫ СТРАТЕГИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР

 

 

 

strategy_management

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Уул, уурхайн сайд, Засгийн газрын танхим байна. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ. Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төсөл хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр.Уул уурхайн яамны үйл ажиллагааны стратеги

2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Уул уурхайн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны ил тод, шуурхай байдлыг хангаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Уул уурхайн яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1.геологийн салбарыг хөгжүүлэх, эрдэс баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх;

2.2.2.уул уурхайн олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэрийг байгуулах замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

2.2.3.түлш (эрчим хүчний нүүрснээс бусад)- ний хангамж, нөөцийн талаарх бодлого боловсруулах, газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах, нүүрснээс шингэн түлш гарган авах үйлдвэрийн суурийг тавьж хөгжүүлэх, улмаар дотоодын боловсруулах үйлдвэрийг байгуулах;

2.2.4. байгалийн хий болон уламжлалт бус газрын тосны эх үүсвэрийн (нүүрсний давхаргын метан хий, шатдаг занар, тослог элс гэх мэт) талаарх судалгаа, хайгуул, олборлолтыг дэмжин хөгжүүлж, хийжүүлэх, шингэрүүлэх замаар гүн боловсруулалт хийх, ТЭЗҮ боловсруулах, боловсруулах үйлдвэр барих;

 

2.2.5.салбарын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавхийг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх;

2.2.6.салбарын удирдлага болон тогтолцоог боловсронгуй болгох, тус салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар салбарын өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх;

2.2.7. уул уурхайн салбарт техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, байгаль орчинд халгүй дэвшилтэд технологийг нэвтрүүлэх;

 

2.2.8 иргэний нийгмийн оролцоонд суурилсан ил тод, хариуцлагтай уул уурхайг хөгжүүлж, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” болон “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга”, тэдгээрийн зарчмууд болон стандартыг нэвтрүүлнэ.
 
2.3.Үйл ажиллагааны эрхэм зорилго

Уул уурхайн яамны эрхэм зорилго нь Монгол Улсын эрдэс баялгийн сан хөмрөгийг баяжуулж, уул уурхайн салбарыг хөгжүүлэн, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл болон нийгэм, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжиж, байгаль орчинд халгүй, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, улмаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.

2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт

Уул уурхайн яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.4.1. уул уурхайн салбарын хууль тогтоомж, бодлого, урт, дунд хугацааны стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулах, төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх;

2.4.2. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөгөө өгөх, салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

2.4.3. хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.4.4 хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтанд санхүүгийн аудит хийх, тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах, эрдслийн удирдлагаар хангах.

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

Уул уурхайн яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1.Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1. уул уурхайн эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, сайдын төсвийн багцыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах үйл ажиллагааг зохицуулах, үйлчилгээ үзүүлэх;

2.5.1.2. геологийн талаарх хууль тогтоомж, бодлого, урт, дунд хугацааны стратеги, хөтөлбөрийн төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.3. уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хууль тогтоомж, бодлого, урт, дунд хугацааны стратеги, хөтөлбөрийн төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.4. түлшний (эрчим хүчний нүүрснээс бусад) талаарх хууль тогтоомж, бодлого, урт, дунд, богино хугацааны стратеги, хөтөлбөрийн төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах.

2.5.2.Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1. төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, аппаратын дотоод ажил болон олон нийттэй харилцах, мэдээллийн технологийн дотоод дэмжлэг үзүүлэх, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах;

2.5.2.2. салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, сургах, давтан сургах, төлөвлөх, зохион байгуулах;

2.5.2.3. хууль тогтоомж, шийдвэр боловсруулахад эрх зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах талаар хуулийн төсөл боловсруулах;

2.5.2.4. салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээний талаар гадаад орон, олон улсын эрх зүй, туршлагыг судлах, санал гаргах, дэмжлэг үзүүлэх.

2.5.3.Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1. хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.3.2. стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг төлөвлөх, гэрээ хэлцэлд бэлтгэх, гэрээт аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжилтийг зохицуулах;

2.5.3.3. улсын төсөв, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;

2.5.3.4. салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах.

2.5.4 Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1 хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нь үнэлж дүгнэх, дүгнэлт, зөвлөмж гаргах;

2.5.4.2. хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, гэрээний хэрэгжилт болон иргэд, байгууллагын гомдлын мөрөөр дотоодын хяналт, шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт гаргах;

2.5.4.3 яам, агентлаг, сайдын эрхлэх асуудлын хүрээний төрийн байгууллагуудын үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн болон үйл ажиллагааны тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах;

2.5.4.4 улсын төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжигдэж байгаа төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ, үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гаргах;

2.5.4.5 төсвийн хөрөнгө, орлого зарлага, төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад дотоод аудит хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах.

2.6.Үйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, төрийн захиргааны албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

2.7.Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлсон байна.

УУЛ, УУРХАЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА (БИЗНЕС)-НЫ СТРАТЕГИ ЗАГВАР

operation_strategy

 

 

 

Гурав.Уул уурхайн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг.

3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоог боловсруулахад баримтлах зарчим

Уул уурхайн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав. Үүнд:

3.1.1.яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим /тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх/;

3.1.2.эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим. /бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх/;

3.1.3.үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим /байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх/;

3.1.4.бүтцийн хувьд энгийн байх зарчим /яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх/;

3.1.5.тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим /байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх/;

3.1.6.улс төржихгүй байх зарчим /тухайн яамны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн нөлөөлөлд автахгүй байх/;

3.1.7.хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим /үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалттын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх/.

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар.

Дээр дурдсан зарчим болон Уул уурхайн яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дараах загварыг санал болгож байна. Үүнд:

3.2. Yйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

 

operation_model

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Уул уурхайн яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна. Үүнд:

3.3.1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд уул уурхайн салбарын хууль тогтоомж, бодлого, урт, дунд хугацааны стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулах, төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, уул уурхайн эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, сайдын төсвийн багцыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах үйл ажиллагааг зохицуулах, үйлчилгээ үзүүлэх, геологийн талаарх хууль тогтоомж, бодлого, урт, дунд хугацааны стратеги, хөтөлбөрийн төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хууль тогтоомж, бодлого, урт, дунд хугацааны стратеги, хөтөлбөрийн төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, түлш (эрчим хүчний нүүрснээс бусад)-ний талаарх хууль тогтоомж, бодлого, урт, дунд хугацааны стратеги, хөтөлбөрийн төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын нэгж, геологийн бодлогын нэгж, уул уурхайн бодлогын нэгж, түлшний (эрчим хүчний нүүрснээс бусад) бодлогын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь уул уурхайн салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий хууль тогтоомж, бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл, бодлого, эрх зүйн баримт бичгийн төслийг боловсруулах, эдийн засгийн орчин, хөрөнгө оруулалтын нөхцөл, бололцоог судлах замаар энэ салбарын бодлогыг үндэсний аюулгүй байдал, иргэдийн хүсэн хүлээж байгаа хүсэл сонирхолд нийцүүлэхэд чиглэгдэнэ. Үүний тулд энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Эдийн засгийн хөгжлийн яам, Хууль зүйн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, холбогдох бусад яам, агентлаг, хандивлагч гадаад орон, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, иргэд байна.

3.3.2. Төрийн захиргааны удирдлагын бодлого хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөгөө өгөх, салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, аппаратын дотоод ажил болон олон нийттэй харилцах, мэдээллийн технологийн дотоод дэмжлэг үзүүлэх, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, хамтын ажиллагаан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах, салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, сургах, давтан сургах, төлөвлөх, зохион байгуулах, хууль тогтоомж, зөрчлийг арилгах талаар хуулийн төсөл боловсруулах, салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээний талаар гадаад орон, олон улсын эрх зүй, туршлагыг судлах, санал гаргах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааны төлөвлөлт, түүнийг зохион байгуулах ажлыг хариуцан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хууль тогтоомжийн хэрэгжилт болон албан хэрэг хөтлөх, яамны үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах, аливаа шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж баталгаажуулах замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангаж, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, ажилтнуудад арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нэгж цомхон чадварлаг албан хаагч бүхий мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг бүрдүүлэх, чадавхийг сайжруулах, тэдний ажлын үр үн, мэргэжлийн төвшинг үнэлж, дүгнэх ажлыг зохион байгуулж, зохицуулах үүрэгтэй.

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам болон бусад яам, агентлаг, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.

3.3.3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зорилтын гуравдугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг төлөвлөх, гэрээ хэлцэлд бэлтгэх, гэрээт аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжилтийг зохицуулах, улсын төсөв, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн чиг үүрэг, үйл ажиллагаатай давхардалгүй байна.

Энэ нэгж нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим)-ыг геологи, уул уурхай, түлшний салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг хангах, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, холбогдох бусад яам, агентлаг, хандивлагч гадаад орон, олон улсын байгууллага байна.

3.3.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад аудит хийх, тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах, эрдслийн удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нь үнэлж дүгнэх, дүгнэлт, зөвлөмж гаргах, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, гэрээний хэрэгжилт болон иргэд, байгууллагын гомдлын мөрөөр дотоодын хяналт, шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт гаргах, яам, агентлаг, сайдын эрхлэх асуудлын хүрээний төрийн байгууллагуудын үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн болон үйл ажиллагааны тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах, улсын төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжигдэж байгаа төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ, үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гаргах, төсвийн хөрөнгө, орлого, зарлага, төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад аудит хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах чиг үүрэг хүлээнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яам болон сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллага, төрийн болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд болон төслийн нэгжийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, хяналт-шинжилгээ, дотоод аудит хийж, үнэлгээ өгөх, эдгээр ажил бүртээ дүгнэлт, зөвлөмж гарган бодлого, шийдвэрийг сайжруулах үндэслэлийг гаргаж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгж нь сайд, дэд сайд, Засгийн газар (танхим)-ыг хариуцсан үндсэн үүрэг, чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа бүрээр үнэн зөв мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт, зөвлөмжөөр хангаж, бодлогыг боловсронгуй болгохтой холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, бусад сонирхогч тал байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болон бусад байгууллага, иргэн байна.